Монгол Улс үнэт эдлэлээ дэлхийд таниулах цаг болсон

ВИДЕО МЭДЭЭ
admin@example.com
2015-06-29 11:18:48

Барилгачдын талбайн баруун хойно “Арт хаус” гэж бий. Энд уламжлал болон гардаг нэгэн үзэсгэлэнг үнэт эдлэл сонирхогчид андахгүй. Өнөө жилтэйгээ 5 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа үнэт эдлэлийн үзэсгэлэн худалдаа “Ирэх жилийн өнгө 2015” нэртэйгээр үүдээ нээжээ. Үзэсгэлэн худалдаа жил ирэх тусам борлуулалт сайтай болж байгааг зохион байгуулагч нь онцолж байна.  Тухайлбал ихэнхдээ мөнгөн аяга гүйлгээтэй байдаг байсан бол жил ирэх тусам худалдан авагчдын сонирхол бүх л хэрэглээнд  тулгуурлаж эмээл хазаар хүртэл өндөр эрэлттэй болжээ. Үзэсгэлэнгийн эхний өдрүүдэд 50 саяын үнэтэй эмээл зарагдсан байх жишээтэй.  Үзэсгэлэн худалдаанд тавигдаж байгаа үнэт эдлэлүүдийн ур хийц ч улам нарийн тансаг болж байгаа нь орчин үеийн уран дархчуудын чансаа хэрхэн хөгжиж байгаагийн илэрхийлэл аж.
Алтангэрэл гуай өөрөө эртний эдлэл цуглуулагч. Түүнээс яриа өдсөн өөр нэг сэдэв бол Монголын эртний болон үнэт эдлэлийг гадныхан хэр их сонирхдог тухай байсан юм. Гадныхан маш их сонирхдог боловч Монголын нутаг дэвсгэрээс гаргахыг хориглосон хуультай. Тиймээс ч энэ үзэсгэлэнд сүүлийн жилүүдэд гадныхан огт ирэхээ больсон байна. Угтаа бол соёлын түүх дурсгал язгуур өв уламжлалыг  жуулчдын худалдан авсан эд зүйлсээр монголыг дэлхийд сурталчлаад зогсохгүй эдийн засагт ч үр өгөөжтэй байна гэсэн бодолтой явдагаа тэрээр хэлсэн юм.
Дэлхийд хятад хийц алдартай. Түүн шиг Монгол дархчуудын урласан үнэт эдлэл дэлхийн жишиг загвар болох бүрэн боломжтой. Учир нь нарийн нандин ур хийц билэгдэл агуулгаараа аль ч улс оронд өөрийн үнэ цэнээ хадгална гэж үздэг юм байна.  Энэ сургаар  жуулчдын цуваа ч Монголоос тасрахгүй байх өндөр магдлалтай.  Даярчлагдсан цаг үед жуулчдын сонирхол эртний соёл иргэншлийн улбааруу илүүтэй хошуурах болсон нь үүний тод баталгаа билээ. Үнэт эдлэлийн үзэсгэлэн худалдаанаас ийнхүү асуудал өвөрлөлөө.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд