Нарны аймгийн ес дэх гарагийг илрүүлснээ мэдэгдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
jargal@montsame.mn
2016-01-21 15:45:18

ВАШИНГТОН. /TASS/. Нарны аймагт бас нэгэн аварга том гараг байдгийг нотлох баримтыг Америкийн эрдэмтэд анх удаа олж авчээ. Уг гараг нь Далай ван гарагтай харьцуулахад Дэлхийгээс ойролцоогоор 20 дахин хол оршдог аж.

“Одон орны сэтгүүл”-д гарсан нийтлэлд мэдээлснээр, Калифорнийн технологийн хүрээлэнгийн ажилтнууд болох Майкл Браун, Константин Батыгин нар сансрын хол орон зайн тэнгэрийн жижиг биетүүдийг судлах явцдаа компьютер загварчлалын тусламжтайгаар уг гарагийг илрүүлж чаджээ.

Дэлхийнхээс 5-10 дахин хүнд жинтэй уг хийн гараг нь Койперын бүс буюу Дэлхий ван гарагийн тойрог замын гаднах орон зайд байрладаг маш олон тооны жижиг биетэд мэдэгдэхүйц таталцлын нөлөө үзүүлдэг гэж эрдэмтэд үзэж байгаа аж. Мэргэжилтнүүдийн үзэж байгаар, уг гараг өөрөө “Бархасвадь эсвэл Санчир гарагийн таталцлын хүчний нөлөөгөөр” Нарны аймгийн алслагдсан хэсэгт хаягдсан байж магадгүй.

Энэ гарагийн жингээс үзэхэд, диаметр нь Дэлхийнхээс ойролцоогоор 2-4 дахин том байж магадгүй бөгөөд хэмжээгээрээ Бархасвадь, Санчир, Тэнгэрийн ван, Далайн ван гарагийн дараа Нарны аймгийн тав дахь том гараг болж магадгүй байна. Эрдэмтэд “олдвороо” “ес дэх гараг” гэж нэрлэж байгаа бөгөөд ойрын таван жилд  уг гарагийг одон орончид Дэлхийгээс сансрын дурангаар харж чадна гэж үзэж байна. Одоогийн орчин үеийн оптик техникээр уг гарагийг харах боломжгүй аж.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ