Дарханд 351 иргэний хилс хэргийг цагаатгаж нөхөн олговор олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2016-01-21 12:09:20

Дархан-Уул аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс хуралдаж өнгөрсөн онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг хэлэлцэж шинэ онд гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг батлав.

Өнгөрсөн онд тус аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хууль болон улсын комиссоос гаргасан заавар зөвлөмжүүдийг сурталчилж хэлмэгдэгсэдийн нэр төрийг сэргээх, тэдний дурсгалыг мөнхжүүлэх талаар тодорхой ажлуудыг хийжээ.

Цаашид хийсэн ажлаа хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр сурталчилж  иргэдэд зөвлөмж өгөх талаар анхаарч ажиллах нь зүйтэй гэсэн саналуудыг комиссын гишүүдээс гаргав. Тус аймагт улс төрийн хилс хэрэгт ял шийтгүүлээд цагаатгагдаж нөхөн олговор авсан 351 иргэн бүртгэлтэй байдгаас хэлмэгдэгсэдийн амьд сэрүүн байгаа үр хүүхэд, ач зээ нар болох 127 хүний  судалгааг шинэчлэн гаргаж улсын комисст хүргүүлжээ.

                                                                 Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ