Оны өмнө болсон хүчингийн ноцтой хэргийг шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-01-07 09:52:29

Шинэ оны эхний таван өдрийн байдлаар онц ноцтой гэмт хэрэг гараагүй тайван байна гэж ЦЕГ-аас мэдээлж байна. Харин нууж боломгүй нэгэн ноцтой хэрэг өнгөрсөн оны  12 дугаар сарын 8-9-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэгт гарчээ.

Хохирогч эмэгтэйг согтуу байхад нь таван залуу хүчирхийлэхдээ  шулуун гэдэс рүү нь гадны биет хийж ноцтой гэмтэл учруулжээ. ГССҮТ-ийн эмч нар  хохирогч эмэгтэйд шулуун гэдэс, хэвлийн мэс засал хийсэн ч шархаа даалгүй амиа алдсан байна. Эл хэргийг үйлдсэн сэжигтнүүдийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэс, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид эрэн сурвалжилж хохирогчийн нас барсан өдөр нь сэжигтнүүдийг баривчилж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ