"McAfee”-г үүсгэн байгуулагч АНУ-ын ерөнхийлөгчид өрсөлдөнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-09-10 14:29:28

ВАШИНГТОН. /ВВС/. “Маверик” технологийн компанийн ахмад программист Жон Макафи АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгджээ.

Антивирусийн “McAfee” компанийг үүсгэн байгуулагч Жон Макафи нэр дэвших мэдэгдлээ мягмар гарагт хийсэн байна.

Өдгөө 69 настай, АНУ-ын бизнес эрхлэгч Макафи Белиз хотод хөршөө хөнөөсөн гэмт хэрэгт холбогдсоныхоо дараа 2012 онд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болсон нь олон улсын анхаарлыг татсан юм. Тэрбээр удахгүй цахим хуудас нээж, кампанит ажлынхаа тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгөх ажээ.

Өдрийн 24 цаг зогсолтгүй дундаж хурдаар АНУ-ын хуулийг уншихад 600 жилийг зарцуулах маш олон хуультай улсад би амьдарч байна. Миний хувийн нууцад халдсан Засгийн газар намайг хамгаалж байна. Тиймээс Засгийн газар намайг дайсан биш гэдгийг баталж чадна. Цахим аюулгүй байдлын талаар ямар ч мэдлэггүй эрх баригчидтай улсад би амьдарч байна. Энэ нь Засгийн газрын компьютерт халдсан хэд хэдэн цахим халдлагаас харагдсан. Цахим халдлага нь одоо үеийн дайн гэсэн үг. Энэ тал дээр манай Засгийн газар үйл ажиллагааны доголдолтой байгаа бөгөөд энэ нь АНУ-ын 300 сая иргэнд хамаатай, та бидэнд ч тэр гэж тэрбээр мэдэгджээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд