Мюнхены вокзалд 33 мянга орчим дүрвэгч иржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2015-09-10 14:24:20

МОСКВА. /RIA Novosti/.  Германы Мюнхен хотын төмөр замын гол буудалд есдүгээр сар гарснаас хойш 33 мянга орчим дүрвэгч ирсэн тухай Ройтерс агентлаг тус улсын Дээд Бавария тойргийн захиргааны мэдээллээс иш татан уламжилж байна.

Эрх баригчдын мэдээлэлд дурдаж буйгаар, дээрх тоо нь 2014 онд Мюнхен хотод ирсэн нийт дүрвэгсдийн тоотой тэнцэж байгаа аж. Зөвхөн лхагва гарагт гэхэд 4000 орчим дүрвэгч тус хотод ирсэн байна.

Ройтерс агентлагийн мэдээлснээр, он гарснаас хойш Мюнхены вокзал дээр 100 мянга гаруй дүрвэгч иржээ.

2015 он гарснаас хойш Европын Холбооны нутаг дэвсгэрт 340 мянган цагаач ирсэн байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд