II Элизавета Их Британийг хамгийн удаан удирдсан хүн боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2015-09-10 11:20:13

ЛОНДОН. /ANADOLU/. Их Британийн хатан хаан II Элизавета улсаа хамгийн удаан удирдсан хүн болж, түүхэнд бичигдлээ.

Хатан хаан II Элизавета Их Британийг 63 жил долоон сар гаруй удирдан элэнц эхийнхээ буюу Виктория хатан хааны тогтоосон дээд амжилтыг эвдсэн байна. Хатан хаан Виктория 1837-1901 онд хаан ширээнд сууж байсан юм.

II Элизавета 1952 онд 25 настай байхдаа хаан ширээнд суусан билээ.

Виктория хатан хааныг хүндэтгээд өдгөө 89 настай II Элизавета ямар нэгэн онцгой арга хэмжээ зохион байгуулаагүй байна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд