Ухаалаг худгийн төхөөрөмжийг монгол инженерүүд хийжээ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Өнөөдөр Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод анхны “Ухаалаг худаг” ашиглалтад орлоо. Тус аймгийн Засаг дарга Ш.Оргил ухаалаг худгийг нээх арга хэмжээн дээр хэлсэн үгэндээ “Иргэддээ хүрсэн, хэрэгжих боломжтой, бодитой, амьдралд ашиг тусаа өгөх ажлыг хийж хэрэгжүүлэхийг зорьж байна. Өнөөдөр 60 айлын иргэд маань хүссэн цагтаа усаа авах боломж бүрдлээ. 60 айлын оршин суугчид дахин төлөвлөлт, халаалт дулааны асуудалд нэн түрүүнд хамрагдах болно” гэдгийг онцоллоо.
2977 өдөр