Хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн зургаан иргэнийг албадан гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-11-25 10:05:11

Өмнөговь /МОНУАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд байрладаг Өмнөд бүс дэх Гадаадын иргэн харъяатын газар нь 2017 оны эхний 10 сарын байдлаар нийт 115 гадаадын иргэнд зохих ангиллын виз олгожээ.
Мөн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтад нийт 111 аж ахуйн нэгжийн 1765 гадаадын иргэнийг хамруулсан байна. 
Хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн зургаан иргэнийг албадан гаргаж, гадаадын иргэн оршин суух болон түүнийг бүртгэх, виз олгох журам зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зохих торгууль ногдуулан, виз олголт, визийн шилжүүлэг хийж улсын болон орон нутгийн төсөвт нийт 11.939.800 төгрөг төвлөрүүлсэн байна.

Гадаадын иргэн харъяатын Өмнөд бүс дэх газар нь Өмнөговь, Өвөрхангай, Дундговь аймаг болон Гашуунсухайт, Шивээхүрэн боомтыг хариуцан ажилладаг юм.

 

 

                                                                                                      Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ