Сурагчид андгай өргөж, иргэний үнэмлэхээ гардан авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-11-26 15:25:06
Архангай /МОНЦАМЭ/. Улс тунхагласны баярын өдрийг тохиолдуулан иргэний андгай өргөх ёслолыг аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгууллаа. Ёслолын үйл ажиллагаанд 16 нас хүрсэн 17 сурагч андгай өргөн, иргэний үнэмлэх, батламжийн хамт гардан авсан юм.
Арга хэмжээний үеэр нэгдүгээр сургуулийн 10 дугаар ангийн сурагч н.Лхагвабаяр "Би Монгол хүн" илтгэл тавьж бусад сурагчдыг эх оронч үзэлтэй байх, Монголоороо бахархахын тухайд уриалж байлаа.
Мөн Монгол хүн, Монгол бахархалын хүрээнд АХА танин мэдэхүйн тэмцээнийг сурагчдын дунд явуулав. Иргэний андгай өргөх ёслолыг Аймгийн Засаг даргын тамгын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс хамтран зохион байгуулсан. Арга хэмжээн аймгийн ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмид, ТЗУХ-ийн дарга Ш.Гомбодорж, ГБХЗХГ-ын дарга Ч.Уранцэцэг, УБХ-ийн дарга Г.Галсандорж болон албаны бусад хүмүүс, 120 гаруй сурагч оролцож, баяр хүргэв.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ