Нийт малын 1,5 хувь хорогджээ
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ долоогийн хоногийн байдлаар оны эхний нийт малын 1,5 хувь буюу 51,8 мянган мал хорогдсон мэдээтэй байна. Том малын хорогдол өмнөх оны мөн үеийнхээс 17,5 хувиар өссөн бөгөөд нийт хорогдлын 75,0 хувийг хонь, ямаа эзэлж 39,0 мянган бог мал хорогджээ.
3039 өдөр