Ширээний теннисний багийн ДАШТ-д Хятадын баг тамирчид ялжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-06 13:24:35
МОСКВА. /ТАСС/. Шведийн Хальмстад хотод болж буй Ширээний теннисний багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд /ДАШТ/ Хятадын эмэгтэйчүүдийн баг алтан медаль хүртжээ.  

Шигшээ тоглолтод хятадууд Японы багийг 3-1 онооны харьцаагаар ялсан байна. Хятадын баг тамирчид ийнхүү 21 дэх удаагаа дэлхийн аварга болж байна.

Энэ тэмцээнд Хонконг болон хоёр Солонгосын нэгдсэн баг тамирчид хүрэл медаль хүртсэн байна. Дөрөвний нэг шигшээ тоглолтод Өмнөд болон Умард Солонгосын тамирчид хоорондоо өрсөлдөх ёстой байсан хэдий ч тоглолтыг хамтран үргэлжлүүлэх шийдвэрийг гаргажээ. Шагнал гардуулах ёслол дээр хоёр улсын далбааг хамтад нь мандуулах аж.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ