"Эсрэг алслалт" нэртэй ном уншигчдын гарт хүрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-02-21 09:30:48
Өмнөговь /МОНЦАМЭ/ МЗЭ-ийн Өмнөговь аймаг дахь салбарын тэргүүлэгч гишүүн О.Сувдаагийн "Эсрэг алслалт" нэртэй ном уншигчдын гарт хүрлээ. Шүлэг бүрээ крилл, монгол бичгээр хөрвүүлэн гаргасан энэхүү уран бүтээл нь зохиогчийн гурав дахь ном юм.
Тэрээр 2013 онд "Исгэлэн дарс" номоо хэвлүүлж уншигч олондоо хүргэж байсан юм. Даланзадгад сумын бага ангийн багш тэрээр сургуульдаа бийрэн бичлэгийн дугуйлан хичээллүүлдэг бөгөөд монгол бичиг соёлоо дээдэлж, шавь нартаа түгээн дэлгэрүүлэг нэгэн юм.
Түүнийг энэхүү "Эсрэг алслалт" номоо бүтээхэд нь "Ихэр баян говь"ХХК-ийн захирал Б.Насандэлгэр, УИХ гишүүн Н.Амарзаяа дэмжлэг үзүүлжээ. Уг номд "Цоож", "Эсрэг алслалт", "Чөдөртэй бодол" гэсэн гурван бүлгээс бүрдсэн 80 гаруй шүлэг багтжээ. 
Д.Мишигсүрэн
Холбоотой мэдээ