"Монгол наадгай" уралдааныг тав дахь жилдээ зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-02-20 20:12:05
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймаг "Монгол наадгай-2018" уралдааныг 5 дахь жилдээ зохион байгууллаа. Уг арга хэмжээг уламжлалт зан заншлыг сурталчлан өвлүүлэх, сэргээн дэлгэрүүлэх зорилгоор ГБХЗХГ-аас цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд зохион байгуулдаг юм.
Энэ удаагийн тэмцээнд нийт найман цэцэрлэгийн 40 хүүхэд хамрагдлаа. Оролцсон багууд  мэндчилгээ, урлагийн тоглолт, шагай хамах зэрэг төрлүүдээр авъяас чадвараа сорьж дүнгээ гаргасан байна. 
Тэмцээний нийлбэр дүнгээр 44 оноогоор 2-р цэцэрлэгийн "4 бэрх" баг тэргүүн байр эзэлсэн бол 4-р цэцэрлэгийн "Азын 4 бэрх" баг 40,7 оноогоор дэд байр, 1дүгээр цэцэрлэгийн   "Нүүдэлчин монгол" баг 39 оноогоор гутгаар байрыг эзэллээ.
Монгол үндэсний наадгай нь нүүдэлчдийн үе үеийн амьдрал, ахуйд тулгуурласан тоглох арга агуулга хэлбэрийн хувьд төгс боловсон оюуны соёлын чухал өв билээ. Монголчуудын тоглоом наадгай нь тэдний амьдралын гол сурвалж болсон мал сүргээ маллаж өсгөх, ан гөрөө хийх, ах захаа хүндлэх ёсыг хэвшүүлэхийг үлгэрчлэн харуулах зэргээр хүүхдэд хөдөлмөр ёс суртахууны хүмүүжил олгодгоороо онцлог юм.
Д.Мишигсүрэн
 
Холбоотой мэдээ