Ши Жиньпиний тусгай төлөөлөгч "Пёнчан-2018"-ын хаалтын ёслолд оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-02-20 15:07:01
БЭЭЖИН. /Синьхуа/.  БНХАУ-ын дарга Ши Жиньпиний тусгай төлөөлөгч Лю Яндон энэ сарын 25-нд болох өвлийн олимпийн XXIII наадмын хаалтын ёслолд оролцоно гэж Хятад улсын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гөн Шуан мэдэгдсэнийг “Синьхуа” агентлаг уламжлав.
 
 Хятад улсын Шадар сайд Лю нь өвлийн олимпийг зохион байгуулж буй БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах нарын урилгаар олимпийн хаалтын ёслолд оролцох гэж байгаа аж.
 
Энэ сарын 9-нд БНСУ-ын Пёнчан хотноо эхэлсэн өвлийн олимпийн XXIII наадамд 92 улс орны 2920 гаруй тамирчин 102 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа юм.
Г.Доржханд

Холбоотой мэдээ