Аймгийн 9 алдартнаа шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-02-20 11:29:38

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймаг 2017 онд ажлаараа манлайлсан 9 алдартнаа шалгарууллаа.
Тус аймгийн оны шилдэг төрийн албан хаагчаар Баян-Овоо сумын Засаг дарга Очирбатын Мандахбаяр, шилдэг ажилчинаар Баяндалай сумын уугуул газар тариалан эрхлэгч Бадамын Түмэнжаргал, шилдэг бизнесменээр “Ариун туулай” ХХК-ийн менежер Галсангийн Хишигсүрэн, шилдэг малчнаар Манлай сумын Өгөөмөр багийн малчин Хүүхэний Улам-Өсөх, шилдэг эрүүл мэндийн ажилтнаар аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн лаборант Агвааны Мөнхцэцэг нар шалгарсан байна. Мөн шилдэг боловсролын ажилтнаар Цогт-Овоо сумын 12 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Александрын Нарандэжид, шилдэг авъяастнаар Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн захирагчийн орлогч, сэтгэл зүй, мэдээлэл, соёл сурталчилгааны албаны дарга Одсүрэнгийн Эрдэнэсүх, шилдэг бүтээл, бүтээн байгуулалтаар Цогтцэций сумын “Цэций 50МВт Салхин Цахилгаан Станц”, шилдэг хөрөнгө оруулагчаар орон нутгийн өмчит “Таван толгой” ХК тус тус 2017 оны шилдгээр шалгарч шагналаа гардан авлаа.

Д.Мишигсүрэн


Холбоотой мэдээ