Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-23 11:02:36

УПЕГ-аас нийлэл, хот, аймгийн прокуроруудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар хийж буй ажлыг шалгах удирдамж гаргасан байна. Үүний дагуу бүх аймаг хотын прокурорууд байгууллага, аж ахуйн нэгжийн хуулийн ажиллагаанд хяналт тавьж, зөвлөгөө өгч байгаа юм.

Нийслэлийн Прокурорын газраас дүүргийн прокуроруудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар хийж буй ажлыг шалгаж байна. Хан-Уул дүүргийн Прокурорын газраас тус дүүргийн 7, 12, 13, 14 дүгээр хороодод гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлыг  шалгажээ. Шалгалтыг Дүүргийн прокурор болон Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга нарын хамтран баталсан удирдамжийн дагуу явуулсан бөгөөд хороодын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2015 онд хийсэн ажлын төлөвлөгөөний биелэлт, хороодын нутаг дэвсгэрт зонхилон гарч буй гэмт хэрэг зөрчлийн гаралт, шалтгаан нөхцлийг арилгах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон бүртгэл судалгаа,  материалтай танилцан, шалгалтын дүнг хамт олны хуралд хэлэлцүүлсэн байна. Илэрсэн зөрчил дутагдлыг дахин гаргуулахгүй байх талаар прокурорын мэдэгдэл хүргүүлэв.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ