Хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
ЛАВЛАГАА
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Аргын тооллын 1 сарын 7, Адъяа гараг. Билгийн тооллын 21, Харцага одтой, шарагчин гахай өдөр. Өдрийн наран 8 цаг 34 минутад мандан, 17 цаг 19 минутад жаргана.
Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.