К.Пьигдемон: Каталонийн парламентын сонгуульд бид яллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-12-22 09:46:32
БАРСЕЛОН. /ТАСС/. Өчигдөр явуулсан сонгуулийн дүн нь каталоничууд ялалт байгуулсныг нотлон  харууллаа хэмээн Испанийн Каталони мужийн захирагч асан Карлес Пьигдемон өнөөдөр "La “Sexta” телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгдсэнийг ТАСС агентлаг уламжлав.

"Испанийн Засгийн газрын тэргүүн Мариана Рахой ялагдаж байгааг сонгуулийн дүн батлан харууллаа. Каталони мужийн засаг захиргааг сэргээх хэрэгтэй. Каталоний дийлэнх иргэд Испаниас тусгаар тогтнох хүсэлтэй байна. Европын улсууд ч энэ сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй” хэмээн тэрбээр хэлсэн байна.  

Өчигдөр Каталони мужид явуулсан парламентын сонгуульд Испаниас тусгаар тогтнохыг дэмжигч намууд парламентын 135 суудлын талаас илүү хувийг авах нь үндсэндээ тодорхой болсонтой холбоотойгоор тэрбээр ийм ярилцлага өгсөн байна.

Энэ аравдугаар сард тус муж нь Испаниас тусгаар тогтнох асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулсан юм. Санал асуулгад оролцогчдын олонхи нь тусгаар тогтнохыг дэмжсэнээр мужийн захирагч К.Пьигдемон Испаниас тусгаар тогтнож байгаагаа дангаар зарлан тунхагласан юм. Үүний улмаас Испанийн төв Засгийн газар Каталони мужийн өөртөө засах эрхийг түдгэлзүүлж, тус мужийн захиргааны албаны хүмүүсийг баривчилсан юм. Харин К.Пьигдемон Бельги руу зугтсан билээ. Тэрбээр одоо ч Бельгид байна.
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ