“Хичээнгүй бичигтэн” үзэсгэлэн нээгдэв

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-12-14 16:58:13

Монголын хүүхдийн ордны 60 жилийн ойд зориулсан уран бичлэгийн үзэсгэлэн өчигдөр нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэнд “Хичээнгүй бичигтэн” улсын уралдаанд шалгарсан сурагчдын 35 бүтээлийг дэлгэжээ.

Уран бичээч, багш Д.Батбаяр хэлэхдээ, “1990 онд ардчилсан хувьсгалтай зэрэгцэн монголчуудын үндэсний ухамсар сэргэж эх орноо хайрлаж эх түүхээ судлан, үндэсний өв соёлоо дэлгэрүүлэх боломжтой сайн цаг эхэлснээр орчин үеийн монгол уран бичлэгийн урлаг шинэ шатанд гарсан. Би 1990 оноос энэ урлагт суралцан олон бүтээл туурвиж гадаад дотоодод 30 гаруй үзэсгэлэн гаргаж, үндэсний бичгийн урлагаа танилцуулж ирлээ. 2013 онд ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай биет бус соёлын өвийн дэлхийн жагсаалтад монгол уран бичлэгийг бүртгүүлж, хүн төрөлхтний биет бус соёлын өвийн шилдэг дээж хэмээн зарлан тунхагласнаар ЮНЕСКО Японы NHK телевизтэй хамтран дэлхийн өвийн дижитал архивт монгол уран бичлэгийн тухай богино хэмжээний баримтат кино хийсэн. Уран бичлэгийг зөв суурь авч, хичээнгүй бичиж эхлэх хэрэгтэй. Бичгийн анхны цагаан толгой нь хичээнгүй бичиг юм. Тиймээс уран бичлэг сонирхогч хүүхэд багачууд хичээнгүй бичгээс эхлэн суралцах хэрэгтэй” гэв.

Үзэсгэлэн Монголын үндэсний музейд 10 хоног үргэлжилнэ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд