Хар материйг судлах хиймэл дагуулыг ирэх сард хөөргөнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
jargal@montsame.mn
2015-11-16 13:26:58

БЭЭЖИН. /TASS/. Хар материйг судлах дөрвөн хиймэл дагуулын эхнийхийг Хятадын эрдэмтэд ирэх сарын дундуур хөөргөнө гэж тус улсын төв телевиз мэдээлжээ.

DAMPE /Dark Matter Particle Explorer/ хиймэл дагуул нь сансарт их энергийн хэсгүүдийг ажиглах юм. “Хиймэл дагуул болон зөөгч пуужинг хөөргөхөд бэлэн болсон” гэж Хятадын Шинжлэх ухааны академи мэдэгджээ.

Хиймэл дагуулыг Хятадын баруун хойд нутгийн Ганьсу мужид оршдог Зюцюань сансрын буудлаас “Changzheng-2D” зөөгч пуужингийн тусламжтайгаар хөөргөх төлөвтэй байна.

Хар матераас цахилгаан соронзон цацраг ялгардаггүй учраас шууд ажиглах боломжгүй байдаг аж. Гэвч хар матер нь гарагууд, одод, галактикуудын хөдөлгөөнд нөлөөлөн таталцах хүчний харилцан үйлчлэлийг бий болгодог байна. Эрдэмтдийн тооцоолж буйгаар, хар матер нь “энгийн хар нүхтэй” харьцуулахад дөрөв дахин том аж.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ