Зам, тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлэх өдрийг тэмдэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-16 10:26:49

 “Зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлэх дэлхийн нийтийн өдөр”-өөр дэлхий нийт зам тээврийн ослын эсрэг үйл ажиллагаагаа чиглүүлэхийг уриалсан. ЗЦГ-аас энэ сарын 15-ныг “Хэн ч зарлаагүй дэлхийн III дайн” болох зам тээврийн ослоос урьдчилан сэрэмжлүүлж,  хохирогсдыг дурсах өдөр болгон тэмдэглэв.

 2015 оны эхний 5 сарын байдлаар гарсан гэмт хэрэг улсын хэмжээнд 870 бүртгэгджээ. Үүнээс хөдөө орон нутагт 365, нийслэлд 502 ослын улмаас  554 хүн хүнд хөнгөн гэмтэж 141 хүн амь насаа алдсаны 87 нь хөдөө орон нутагт, 53 нийслэлд болсон ослоос үүджээ. Үүнээс хойшхи таван сард энэ тоон үзүүлэлт өссөнөөс бус буураагүйг Замын цагдаагийнхан онцоллоо.

Зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан иргэдийг насны хувьд авч үзвэл 0-17 насны хүүхэд 10.6, 18-35 насны хүн 36.2, 35-54  насны хүн 41.8, 55-аас дээш насны хүн 11.39 хувийг тус тус эзэлжээ. Эдний дотор жолооч 70, явган зоригч 52, тээврийн хэрэгслээр зорчигч 57 байна. Үүнээс согтуугаар үйлдэгдсэн хэрэг 57, мотоциклын осол 32, онхолдсон осол 80 байв. Иймд замын хөдөлгөөнд оролцогч бүхэн өөрсдийн аюулгүй байдлаа сайтар хангах, тээврийн хэрэгслийн хурдаа тохируулж анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцох, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж, явган хүний гарцын тэмдэг тэмдэглэлтэй хэсгээр ойртон ирсэн тээврийн хэрэгслийг өнгөрүүлсний дараа анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцоход л ослоос сэргийлэх боломжтой гэдгийг ЗЦГ-аас анхаарууллаа.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ