Ил хаадын үеийн дурсгалуудыг баринтаглажээ
ВИДЕО МЭДЭЭТархан суурьшсан Монголчууд буюу ТАСАМ-аас эрхлэн гаргасан "Ил хаадын урлаг, соёлын бүтээлүүд: Иран Мараге музей” номын нээлт өнөөдөр Үндэсний номын санд болов.
ТАСАМ сүүлийн 15 жилд Монголын эзэнт гүрэн, түүний дотроос онцгойлон Ил хаант улсын бүрэлдэхүүнд байсан бүс нутгуудад хээрийн судалгаа хийж, телевизийн баримтат цуврал, хэвлэлийн бүтээл, нийтлэл ярилцлагуудыг олонд толилуулж буй. Энэ хүрээнд Мараге хот дахь Ил хаадын музейн үнэт ховор дурсгалаас бүрдсэн баялаг сан хөмрөгийг ийнхүү Олон улсад анх удаа монгол, кирилл, англи, перс бичгээр баринтаглажээ. Тэднийх Ираны 80 гаруй хот суурин болон бусад орноос олдсон Ил хаадын үеийн зоос, шавар ваар, шилэн болон төмөр урлал, уран бичлэг зэрэг 200 гаруй дурсгалыг судалгааны эргэлтэд оруулж байгаа юм байна.
Тус бүтээлийг Монгол Улсын “HS resort” ХХК, “Riverside Golf club” ивээн тэтгэн хэвлүүлжээ.
Сэтгэгдлүүд