Монгол Түвд судлалын дугуй ширээний ярилцлага болов

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-10-27 13:56:42

Олон улсын монгол судлалын холбооны 30 жилийн ойн хүрээнд Монгол Түвд судлалын дугуй ширээний ярилцлага өчигдөр МУБИС-д боллоо.

Хурлаар МУБИС-ийн Монгол судлалын төв, Олон улсын монгол судлалын холбооноос хамтран зохион байгуулсан тус арга хэмжээг Унгарын Гадаад хэрэг, худалдааны яам, Улаанбаатар хот дахь Унгар улсын Элчин сайдын яам ивээн тэтгэжээ. Дугуй ширээний ярилцлагад МУБИС-ийн Монгол судлалын төвийн эрхлэгч, ШУ-ны доктор, профессор Ц.Өнөрбаян, Олон улсын монгол судлалын холбооны Ерөнхийлөгч Агнеш Бирталан, Унгар улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Галошфаи Михай болон Унгар улсын Өтвөш Лорандын нэрэмжит их сургуулийн Монгол судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан, монгол судлаачид оролцлоо. Унгарын нэрт эрдэмтэн Көөрөши Чома Шаандорын бие барсны 175 жилийн ойн дурсгалд энэхүү арга хэмжээ зориулагдсан юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд