Олон улсын кино наадмыг “Чингисийн хүүхдүүд”-ээр нээнэ

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-10-10 17:31:56
Монголын кино урлагийн салбарын уран бүтээлчдийн чадавхийг дээшлүүлэх зорилгоор Монголын урлагийн зөвлөлөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар” олон улсын кино наадмын ес дэх удаагийн нээлт өнөөдөр “Чингисийн хүүхдүүд” киногоор эхэллээ.
 Тав хоног үргэлжлэх эл кино наадмын үеэр Канн, Берлин, Бусан, Фрайбург, Казан, Весул зэрэг олон улсын нэр хүндтэй кино наадмуудад шалгарсан Австрали, Бразил, Бельги, Герман, Замби, Орос, Франц, Тайвань зэрэг орны бүтээлүүдийг олон нийтэд толилуулан, уран бүтээлчидтэй нь уулзалт зохион байгуулах юм. Мөн Бельгийн кино найруулагч Питер Бросэнсийг онцолж, кино найруулагч Д.Төрмөнхтэй хамтран бүтээсэн “Нохойн Орон”, “Хадаг”, “Тав дахь улирал” киног  нь үзэгчдэд толилуулахаар болжээ. Кино наадмын хоёр дахь өдөр Америкийн кино өдөрлөгийг  найруулагч Нора Поггийн бүтээл “She Started it” баримтат киногоор нээх бөгөөд тус киноны гол дүр Стэйси Феррейра Монголд айлчилж, олон нийттэй уулзаж ярилцах юм байна. Дашрамд тэмдэглэхэд "Чингисийн хүүхдүүд" Монголын уран сайхны кино академийн дээд шагнал болох "Оскар"-ын 90 дэх удаагийн наадмын гадаад хэл дээрх киноны төрөлд өрсөлдөхөөр болжээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд