276 мянга 253 ам метр талбайн шарилж, зэрлэг ургамал цэвэрлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunbold@montsame.gov.mn
2017-09-14 11:51:40
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга дүүргийнхээ хэмжээнд лууь, шарилж, хөл газрыг ургамлыг цэвэрлэх, ургамлын харшлыг бууруулах зорилгоор "Хөл газрын ургамалгүй хэсэг" болзолт уралдаан зарласан байна.

Болзолт уралдаан энэ сарын 02-20-нд болох бөгөөд дүүргийн харъяа байгууллагууд, хороод болон ажилгүй иргэд оролцох юм. Уралдаан эхэлснээс хойш дүүргийн хэмжээнд 276 мянга 253 ам метр талбайн лууль, шарилж, бусад хөл газрын ургамлыг цэвэрлэсэн байна. Энэ нь нийслэлээс зарлаад буй “Шарилжгүй Улаанбаатар” аяныг шуурхай, үр дүнтэй зохион байгуулахад томоохон түлхэц болно хэмээн үзэж байгаа аж.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ