В, С вирусын үзлэг 55 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-09-05 12:20:37
Өвөрхангай /МОНЦАМЭ/  2017-2020 он хүртэл орон даяар хэрэгжиж буй “Элэг бүтэн – Монгол” хөтөлбөрийн хүрээнд хепатитын В, С вирусын илрүүлэг, шинжилгээг хийж байна.

Эрт илрүүлгийн шинжилгээнд 2017 онд 40-65 насныхан хамрагдах бөгөөд Өвөрхангай аймагт уг насны 27502 хүн энэ шинжилгээг өгөх ёстой юм. Үүнээс 15267 иргэн хамрагдаж, үзлэг, шинжилгээ 55 хувьтай байна.
Хөтөлбөрт ард иргэдээ хамруулах идэвх санаачилгаар Баянгол сум тэргүүлж, Гучин-Ус, Баруунбаян-Улаан, Хархорин, Өлзийт, Бүрд, Нарийнтээл, Богд, Төгрөг, Сант, Хайрхандулаан сумын эрүүл мэндийн төвүүд 70 дээш хувьтай иргэдээ хамруулаад байгаа аж. Цаашид өрх, сумын ЭМТ, орон нутгийн удирдлага, нийгмийн даатгалын байцаагч нар үйл ажиллагаагаа сайжруулах шаардлагатай байгааг Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Энэ сарын 25-ыг хүртэл үргэлжлэх хепатитын В, С вирусын илрүүлэг шинжилгээнд хамрагдсанаар эрсдэлт өвчнөөс урьдчилан сэргийлж, В, С вирус илэрсэн тохиолдолд вирус тоолох шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой юм.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ