Эрүүл мэндийн явуулын үйлчилгээ үзүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-07-06 15:21:20
 Увс /МОНЦАМЭ/ Хөдөөгийн 18 сумын иргэдэд явуулын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх ажлыг Увс аймгийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран зохион байгуулж байна. Энэ дагуу аймгийн ЭМГ-ын болон НЭ-ийн 16 эмч мэргэжилтэн Өндөрхангай, Цагаанхайрхан, Зүүнхангай, Баруунтуруун сумдад ажиллаад иржээ.
“Баг-83” үйлчилгээний хүрээнд аймгийн ИТХ-аас 40 сая төгрөг шийдвэрлэснээр эрүүл мэндийн явуулын тусламж үйлчилгээг алслагдсан багийн иргэдэд ийнхүү үзүүлж байгаа аж. Дээрх сумдад эмч нарын баг 8 хоногийн хугацаатай ажиллаж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүйгээр үзүүлсэн байна. “ЭМЯ-аас 2016 онд явуулын амбулаторийн тусламж үйлчилгээг сайжрууах тухай тушаал гаргасан байдаг. Үүнд хөдөө сумдын иргэдэд жилд нэг удаа явуулын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх тухай тусгасан. Үүнээс гадна аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт 2020 оныг хүртэл “Баг-83” явуулын үйлчилгээг аймгийнхаа хөдөө сумдын иргэдэд хүргэх тухай тусгасан. Энэ дагуу бид ажиллаж байна” хэмээн аймгийн ЭМГ-ын дарга Ц.Отгонбаяр манайд мэдээллээ.
Эмч нарын дараагийн баг Тэс, Өмнөговь, Хяргас, Малчин сумдыг зорих аж.
Б.Замбал
Холбоотой мэдээ