Монгол уулчин К2 оргилыг зорив

Видео
montastudio@montsame.gov.mn
2017-06-21 15:31:20
Монгол Улсын гавьяат тамирчин, уулчин Г.Өсөхбаяр өндрийн хувьд Эверестийн дараа ордог ч эрсдэлтэй гэдгээрээ дэлхийн хамгийн аюултайд тооцогддог Пакистаны К2 уулын авиралтаа энэ сарын 20-нд эхлүүллээ.
Тэрбээр, энэ сарын 17-нд Пакистаны Сакарди тосгонд очсон байна. Улмаар хоёр хоног бэлтгэлээ базаагаад К2 оргилыг зорьжээ. Энэ уулын оргилд сүүлийн гурван жилд хэн ч гарч чадаагүй юм. Тэгэхээр энэ авиралт нь  гавьяат тамирчин Г.Өсөхбаярын өмнө ямар том сорилт хүлээж байгааг илтгэж байна. Энэ жилийн хувьд 52 уулчин өндрөөрөө Эверестийн дараа ордог К2 оргилд авирахаар бүртгүүлжээ. Энэхүү К2 уул нь Эверестийн оргилоос 10 метрээр нам боловч байнгын шуургатай төдийгүй уулын налуу нь огцом эгц учраас авирахад тун эвгүй. Хүний амь эрсэдсэн үзүүлэлтээрээ дэлхийд хоёрдугаарт бичигддэг учраас “Алуурчин уул” гэдэг хочтой юм.
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд