Хаврын тариалалт 28 хувьтай явагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-05-22 00:01:21
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Төв аймаг нийт тариалах буудайн 38,5, төмсний 26,2, хүнсний ногооны 19,1, тосны ургамлын 15,4 хувийг тус тус тариалж, хаврын тариалалт 28 хувьтай явагдаж байна.

 

Энэ жил иргэн, ААН давхардсан тоогоор үр тариа 331, тэжээлийн ургамал 263, төмс, хүнсний ногоо 930 га-д тариалалт хийх захиалга ирүүлэн бөгөөд энэ дагуу тариалалт хийж байна гэж Төв аймгийн ХХАА-н газраас мэдээлэв.


Өнгөрсөн долоо хоногийн сүүлийн мэдээгээр буудай 34560 га, төмс 1491 га, хүнсний ногоо 148 га, тосны ургамал 1106 га, тэжээл 45 га, жимс жимсгэнэ 10,9 га талбайд тариалалт хийгээд байна.
 
Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ