Сонгуулийн хороо, ШӨХТГ байрладаг Засгийн газрын байранд гал гарсныг унтраалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-03-20 14:36:51

Улаанбаатар / МОНЦАМЭ/. Засгийн газрын XI байранд гал гарчээ. НОБГ-ын Чингэлтэй дүүргийн гал унтраагчид шуурхай ажиллажу галыг унтраасан байна.

Энэ байранд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Сонгуулийн ерөнхий хороо зэрэг  төрийн болон төрийн бус олон байгууллага үйл ажиллагаа явуулдаг юм. Барилгын хоёр давхараас гал анх гарсныг газар авахуулалгүй зогсоож чадсан байна. Галын шалтгааныг шалгаж эхэлсэн гэж Чингэлтэй дүүргийн Галын аравдугаар ангийн байцаагч ярилаа.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ