Авто захыг нүүлгэх асуудлыг шийдэж чадсангүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-21 16:23:23

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг машины захуудыг Авто худалдааны цогцолбор руу нүүлгэх шийдвэрийг Нийслэлийн удирдлагууд гаргасан билээ.

Гэвч энэ ажил өнөөг хүртэл хэрэгжээгүй, машины худалдаачдын эсэргүүцэлтэй тулсан юм. Тэгвэл энэ асуудлаар өнөөдөр талууд уулзалт хийв. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Захуудын зөвлөл, авто машины худалдаа эрхлэгчдийн төлөөлөл оролцож авто захыг нүүлгэх асуудлыг ярилцлаа. Энэ  уулзалтад нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл тэргүүтэй албаныхан ирээгүй тул асуудлыг нэг тийш нь шийдэж чадсангүй. Авто машин борлуулагчид хотоос гарч машины наймаа эрхэлэх асуудлыг зөвшөөрөхгүй байгаагаа энэ үеэр хэлэв.ШӨХТГ-ын хувьд авто захуудыг нүүлгэхээр илгээсэн мэдэгдэл, шаардлага нь тодорхой үндэслэлгүй, ямар асуудлаас үүдэлтэйг бичээгүй учраас хууль бус хэмээн үзэж байгаа гэдгээ тус газрын дарга Т.Аюурсайхан мэдэгдлээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ