Бан Ги Мүний төрөл садныг авлигын хэрэгт буруутгаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-01-11 09:09:39

НЬЮ-ЙОРК. /ВВС/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүний дүү болон зээ хүүг засгийн газрын албан тушаалтанд хахууль өгөхөөр хуйвалдсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байна. 

Ойрхи Дорнодын албаны хүнд мөнгө санал болгосон гэж Бан Ги Мүний дүү Бан Ки Сан болон зээ хүү Жу Хюн Бан нарыг Нью-Йорк хотын холбогдох албаны хүмүүс буруутгаж байна. 

Тэд өөрсдийн барьсан барилгыг засгийн газарт худалдахын тулд албаны хүнд олон сая долларын хахууль өгсөн ажээ.

Бан Ги Мүний хувьд 2007 оноос 2016 оны эцэс хүртэл НҮБ-ыг удирдсан билээ.

Түүний халааг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Португалын Ерөнхий сайд асан Антонио Гутерриш авсан юм.

Г.Доржханд

 

 

 

Холбоотой мэдээ