Энэтхэгт замын дагуу байрлалтай архины дэлгүүрүүдийг хаана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-12-16 13:54:57

ШИНЭ ДЕЛИ. /Reuters/. Согтуугаар жолоо барих зөрчил болон зам тээврийн ослыг бууруулахын тулд зам дагуу байрласан согтууруулах ундаа худалддаг дэлгүүрүүдийг хаах шийдвэрийг Энэтхэгийн Дээд шүүх гаргажээ.

Архи, согтууруулах ундаа борлуулах зөвшөөрлийг шинээр олгохгүй байх, одоо байгаа дэлгүүрүүдийг ирэх оны гуравдугаар сарын 31-нээс нүүлгэн шилжүүлэхийг тус шүүх Засгийн газрын холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон байна.

Өнгөрсөн онд тус улсад зам тээврийн ослоор 146 мянга гаруй хүн амиа алджээ. Согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглэсэн жолооч нар эдгээр хүмүүсийн 5 орчим хувь буюу 6755 хүний амийг хөнөөсөн байна.

Зам дагуу байрлах согтууруулах ундааны сурталчилгааны бүх самбарыг буулгах, замд 500 м-ээс дотогш зайд байрлах дэлгүүрүүдэд согтууруулах ундаа худалдах зөвшөөрөл олгохыг хориглосон шийдвэрийг Дээд шүүх гаргажээ.

Одоогоор согтууруулах ундаа борлуулахыг Гужарат, Бихар, Манипур болон Нагаленд гэсэн Энэтхэгийн дөрвөн мужид хориглоод байна. Мөн өмнөд нутгийн Керала мужид энэ төрлийн бүтээгдэхүүн худалдахыг хэсэгчлэн хоригложээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ