Францын парламент онц байдлыг хугацааг сунгахыг дэмжив

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-12-14 12:19:08

ПАРИС. /TASS/. Франц даяар зарласан онц байдлын хугацааг 2017 оны долдугаар сарын 15 хүртэл сунгах тухай саналыг тус улсын Үндэсний Ассамблей дэмжжээ.

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр  аюулгүй байдлыг хангах үүднээс улс орон даяар зарласан онц байдлыг хугацааг сунгах тухай саналыг Францын Засгийн газар энэ сарын эхээр парламентад хүргүүлсэн юм.

Эх сурвалжийн мэдээлснээр, онц байдлын хугацааг сунгах тухай саналыг тус улсын парламентын 288 гишүүн дэмжсэн бол 32 гишүүн эсэргүүцсэн байна. Энэ асуудлыг Сенатын танхим пүрэв гарагт хэлэлцэх юм.

2015 оны 11 дүгээр сарын 13-нд Парис хотод лалын хэт даврагчид халдлага үйлдэн 130 хүний аминд хүрснээс хойш Франц даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, онц байдлын дэглэм тогтоогоод байгаа билээ. Энэ оны долдугаар сард тус улсын Ницца хотод ачааны машинтай этгээд 80 хүнийг дайран хөнөөсний дараа онц байдлын хугацааг 2017 оны нэгдүгээр сарын эцэс хүртэл сунгасан юм.

Г.Доржханд

The French National Assembly voted on Wednesday to prolong the state of emergency in the country until July 15, 2017, local media reported.

Earlier in December, it was reported that the French government had proposed to extend the national state of emergency in order to keep France secure during its 2017 presidential run.

According to the RTL broadcaster, the prolongation of the measure was adopted by 288 votes in favor and 32 votes against. The Senate is expected to consider this issue on Thursday. France has been on high security alert since a string of gun and bomb attacks by Islamists killed 130 people in Paris on November 13, 2015. The state of emergency was prolonged until the end of January 2017, following a truck attack in the city of Nice, which claimed over 80 lives.

Холбоотой мэдээ