СЭЛЭНГЭ: Англи хэлний заах арга зүй, орчин үеийн чиг хандлагын талаар туршлага солилцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2026-04-14 10:16:58

Сүхбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багш Э.Оюумаа АНУ-ын ЭСЯ-ны дэмжлэгтэй хэрэгждэг англи хэлний "Access” тэтгэлэгт хөтөлбөрийн багш солилцооны хөтөлбөрт амжилттай хамрагджээ.

 

АНУ-ын Делавар мужийн "University of Delaware"-д болсон уг үйл ажиллагаанд 33 орны 44 багш оролцож, XXI зууны ур чадваруудыг англи хэлний хичээл, сургалтад хэрхэн тусган хэрэгжүүлэх талаар суралцсан байна.


Мөн Америкийн соёл, боловсролын туршлагаас суралцан, Юта мужийн Солт Лейк хотод болсон "Тесол-2026" олон улсын хуралд оролцжээ.

 

Энэ хөтөлбөрт хамрагдсанаар англи хэлний заах арга зүй, орчин үеийн чиг хандлагын талаарх мэдлэгээ баяжуулан, туршлага солилцсон байна.

 

Өмнөх жилүүдэд тус хөтөлбөрт Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн англи хэлний багш Ж.Мөнхзул, Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн англи хэлний багш Ц.Энхсайхан нар хамрагдаж байсан юм.

Холбоотой мэдээ