СЭЛЭНГЭ: Малаас авах ашиг шимийг бүрэн ашигласан амжилтаар алтан хурганы эзэн болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин
жилийн босгон дээр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Ивэн 1 дүгээр багийн
малчин О.Дэлэг МҮОНРТ-ийн нэрэмжит “Алтан хурга”-ны
эзэн
болжээ.
Малчин О.Дэлэгийнх 1989 оноос одоог хүртэл эрдэнэт
мал сүргээ өсгөн үржүүлж, 2017 онд мянгат малчнаар тодорч байсан туршлагатай юм.
Сүүлийн
гурван жил дараалан 100 эхээс 85–90, 80–95 толгой төл бойжуулж, нэгж малаас
авах ашиг шимийг бүрэн ашиглаж байна.
Тодруулбал нэг хониноос 1100–1300 грамм ноос, нэг
ямаанаас 200–250 грамм ноолуур авч, дотоодын үйлдвэрүүдэд нийлүүлэн өрхийн
орлогоо нэмэгдүүлжээ.
Өнгөрсөн 2025 онд мал сүргийн тоо толгойг 1100-д хүргэж, 350 төл бойжуулсан байна.
“Алтан хурганы эзэн” шагналыг тухайн
жилдээ хамгийн олон төл хүлээн авсан, нутаг орондоо залуу малчдыг бэлтгэн
дэмжсэн, малынхаа ашиг шимийг боловсруулан зах
зээлд гаргасан, өрхийн үйлдвэрлэлээрээ бусдад үлгэр жишээ ажилласан зэрэг
үзүүлэлтүүдээр шалгаруулдаг байна.