ӨМНӨГОВЬ: Сувилагчдын ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2026 оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймаг энэ онд эрүүл мэнд, боловсролын салбартаа анхаарч төсвийн тодорхой хувийг зарцуулах зорилттой ажиллаж байна.
Энэ
хүрээнд улсын нэгдүгээр төв эмнэлгийн сувилахуйн албаны сувилахуйн тусламж
үйлчилгээ хариуцсан арга зүйч Н.Наранцэцэг багштай хамтран нэгдүгээр сарын 5-7-ны
өдрүүдэд Х.Шаравын нэрэмжит Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн сувилагч нарт
сургалт хийлээ.
Сургалтын
хүрээнд Өмнөговь аймгийн БОЭТ-ийн найман тасгийн ээлжийн 54 сувилагч, эх баригч
нарт “Сувилахуйн түүхийн үнэлгээ, түүх хөтлөлт, ажлын байрны ур чадвар” зэрэг
сэдвээр онол, практикт суурилсан сургалтад хамрагдсан байна.
Мөн
сум, өрхийн эрүүл мэндийн төвийн 76 сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдэд
“Ёс суртахуун, харилцаа хандлага” сэдэвт сургалтыг танхим + цахим хэлбэрийг
хослуулан явуулж, сувилагчдын мэргэжлийн ур чадвар, ёс зүй, харилцааны
чадамжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой үйл ажил болсныг мэргэжилтнүүд
онцоллоо.
Өмнөговь
аймгийн хэмжээнд 250 гаруй сувилагч болон тусгай мэргэжилтэн ажиллаж байна.
Улаанбаатар