ДОРНОГОВЬ: Мод үржүүлгийн талбайгаас 15 мянга гаруй тарьц бэлтгэжээ

ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮД | ТЭРБУМ МОД
erdenebulgan@montsame.mn
2025-07-01 13:02:29

Сайншанд, 2025 оны зургаадугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Аймгийн Байгаль орчны газар байгууллагынхаа дэргэдэх мод үржүүлгийн талбайн үйл ажиллагааг жигдрүүлж, энэ оноос эхний үржүүлгийн модоо авч эхэлжээ.


Хаврын мод тарилтад зориулж таван төрлийн 15000 гаруй тарьц, суулгацыг бойжуулгын талбайгаас бэлтгэжаймгийн төвийн нийтийн эзэмшлийн талбай, цэцэрлэгт хүрээлэн болон аж ахуйy нэгж, байгууллага, иргэдэд 20000 гаруй тарьц, суулгацыг олгосон байна.


Өнгөрсөн онд бэлтгэсэн хоёр төрлийн 15000 модлог мөчир, таван төрлийн 30 кг модны үрийг хүлэмжид болон ил талбайд тариалжээ. 


Ташрамд, аймгийн Байгаль орчны газар өөрийн эзэмшлийн мод үржүүлгийн газартаа гурван жилийн өмнөөс тарьц суулгаж эхэлжээ.


Нийт 15000 гаруй суулгац тарьж ургуулсан бөгөөд хайлаас, жигд, сухай, улиас, чацаргана, буйлс, гүйлс зэрэг говьд ургах боломжтой суулгацыг говийн хөрсөнд тарьснаар нийтийн эзэмшлийн зам талбайг ойжуулах, сумдын ойн зурваст салхины хаалт хэлбэрээр модлог ургамлыг тарихад томоохон материаллаг бааз болох юм.


Холбоотой мэдээ