ӨМНӨГОВЬ: Өнөөдрийн байдлаар 592.2 мянган толгой мал төллөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-06-19 17:16:14

Даланзадгад, 2025 оны зургаадугаар сарын 19 /МОНАМЭ/. Өмнөговь аймгийн хэмжээнд 2024 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 952.1 мянган хээлтэгч малын 592.2  мянга нь 2025 оны тавдугаар сард төллөжээ.


Харин 2025 оны тавдугаар сарын байдлаар аймгийн хэмжээнд төлийн хорогдолгүй 593382 төл буюу 100 хувь бойжиж байна.

 

Бойжсон төлийн дүнд унага 11448, тугал 3772, ботго 21329, хурга 197383, ишиг 359450 тус тус эзэлж байна.


Өмнөговь аймгийн хэмжээнд 2025 оны тавдугаар сарын байдлаар том малын зүй бус хорогдол 860 гарсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 54655 толгой малаар цөөрчээ.


Нийт хорогдол нь оны эхний малын 0.04 хувийг эзэлж байна. Том малын зүй бус хорогдлыг төрлөөр авч үзвэл, тэмээ 55, адуу 13, үхэр 11, хонь 136, ямаа 645-аар тус тус хорогдсон байна.


Нийт хорогдсон малын 75.0 хувийг ямаа, 15.8 хувийг хонь эзэлж байгаа юм. 

Холбоотой мэдээ