Иргэд туяа эмчилгээний үйлчилгээг хоёр хоногийн дотор авдаг боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-06-04 09:43:36

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 4 МОНЦАМЭ/. ХСҮТ-д хавдрын гол үйлчилгээнүүдийг хүлээгдэл чирэгдэлгүй болгох зорилт тавин ажиллаж хоёр сар хүлээдэг байсан туяа эмчилгээг хоёр хоногт авдаг боллоо.


Өмнө нь иргэд ХСҮТ-д туяа  эмчилгээ үйлчилгээг авахын тулд 1-2 сар хүлээдэг байсан. Мөн “Төвлөрлийг сааруулах бодлого”-ын хүрээнд тус төвд үүсээд байгаа тусламж үйлчилгээний төвлөрлийг нэн тэргүүнд сааруулахад анхаарч, хими бай эмчилгээний хүлээгдлийг арилгана хэмээн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өчигдөр зарласан байна. 

Хими бай эмчилгээний хүлээгдлийг бууруулахдаа орон даяар хэрэгжүүлэх бөгөөд аймаг дүүргүүдийн эмнэлгүүд дээр тус үйлчилгээг үзүүлэх замаар иргэдэд ойртуулах юм.


Хими бай эмчилгээний хүлээгдлийг бууруулах ажлыг хийхэд нэг сарын хугацаа хангалттай байгаа аж. 


Холбоотой мэдээ