ДОРНОГОВЬ: Уран дархны урлангаас
ФОТО МЭДЭЭ
Сайншанд, 2024 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Говь нутагт гарын ур дүй, урлах ухаанаар мэргэшсэн урчууд бий. Тэдний нэг нь Дорноговийнхонд “Бороо” хэмээн хүндлэгдсэн уран дархан Доржпүрэвийн Баттогтох юм. Сайншандын зүүн хэсгийн гэр хороололд хашаандаа урлангаа байгуулсан юм.
Ээмэг, бөгжөөс өгсүүлээд төрөл
бүрийн аяга, ахуй хэрэглээний сав суулга, бүс гээд олон төрлийн үнэт эдлэлийг
тэрээр хийж олны хүртээл болгожээ. Мөн дархны ажил хийхээс гадна төрөл бүрийн
гагнуур хийнэ. Өөрийн бүтээлээрээ катологи ч гаргасан байна.










