СЭЛЭНГЭ: Түймрийн 3 голомт нэмж бүртгэгдлээ

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2025-06-27 22:07:00

Сүхбаатар, 2025 оны зургаадугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн сумдад нэмж түймрийн голомт  бүртгэгдэж байгаатай холбоотойгоор аймгийн Шуурхай штаб шуурхай хуралдаж байна.

 

Тус аймгийн Алтанбулаг суманд шинээр Худгийн гуу, Хадатын булаг, Бөхлөө гэх газруудад шинээр түймрийн голомт нэмж бүртгэгдсэн байна.

 

Алтанбулаг сумын түймрийн голомтод Онцгой байдлын байгууллагын 141 алба хаагч, 13 автомашин, орон нутгаас 124 хүн, 27 автомашин нийт 265 хүн 40 техник хэрэгсэлтэйгээр шинээр нэмэгдсэн түймрийн голомтуудад хүн хүчээ хуваан  ажиллаж байна.

 

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Н.Ариунбуян, аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Н.Лхагвадорж нар Алтанбулаг сумын түймрийн голомтод удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна.