БАЯНХОНГОР: Өнөөдөр "Эрхэм хэрэглэгч"-дийг урамшуулж, үнийн хөнгөлөлтөөр бэлэг барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-03-15 08:10:37

Баянхонгор /МОНЦАМЭ/. Олон улсын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр /2023.03.15/ дэлхийн бүх улс орнууд хэрэглэгчийн төлөө дуу хоолойгоо нэгтгэж, хөнгөлөлт урамшуулал зарлаж хэрэглэгчээ хүндэтгэж хэвшсэн байдаг. Тэгвэл энэ өдөр Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Хууль, эрхзүйн хэлтэс, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хамтран "Эрхэм хэрэглэгч" сайн дурын үйл ажиллагааг зохион байгуулж байна.


Тус үйл ажиллагааны хүрээнд хэрэглэгчдээ зориулан нэр бүхий аж ахуй нэгж байгууллагууд энэ өдөр үнийн хөнгөлөлт зарлаж бэлэг барьж байгаа аж.

Одоогийн байдлаар,

-"Баянхонгор Эрчим хүч" ХХК дуудлагаар үзүүлдэг төлбөртэй үйлчилгээгээ тухайн өдөр хэрэглэгчдээ зориулж үнэгүй болголоо.

-"Дурсамж принт" бүх төрлийн үйлчилгээндээ 50%-ийн хөнгөлөлт зарлав.

-Накула ресторан нь хэрэглэгчдэдээ зориулж бүх төрлийн хоолондоо 5% хөнгөлөлт зарлалаа.

-"Жинчин Арвин булаг тал" ХХК бүх үйлчлүүлэгчдэдээ үнийн дүнгээс үл хамааран бонус карт өгөх, амин дэмийн жүүс ундаа 10%, бүх төрлийн жимс, ногоондоо 10-15% хөнгөлөлт, Baby Lab хүүхдийн живхэндээ бэлэгтэй худалдаа зарлав.

-"Миний сүлжээ" Баянхонгор аймаг дахь 8 нэрийн дэлгүүрүүд зөвхөн энэ өдөр өргөн нэрийн хүнсний 40 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүндээ 50% хямдрал зарлаад байна.

Холбоотой мэдээ