Алслагдсан багийн иргэдэд уушгины эмгэг илрүүлэх үзлэг хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Хэрлэн сумын алслагдсан багийн иргэдэд уушгины эмгэг илрүүлэх үзлэг хийнэ.
Тодруулбал, нэгдүгээр сарын 13-25-ны өдрүүдэд Хэрлэн сумын 1, 2, 3, 5, 8 дугаар багийн иргэдэд ковидын дараах уушгины эмгэг илрүүлэх рентген, сүрьеэгийн хавьтлын илрүүлэг үзлэг болон коронавируст халдварын эсрэг урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг зохион байгуулж эхэлсэн гэж ЭМГ-аас мэдээлэв.
Хоёрдугаар багийн
иргэдийг 13,14-ний өдрүүдэд Жуковын музейн хажууд хоёрдугаар цэцэрлэгийн салбарт хүлээн авч үйлчлэх юм.