Орос хэл, Оросын соёлын талаар цахим хэлэлцүүлэг болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
192@montsame.mn
2021-11-23 19:06:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Орос хэл, орос соёлын талаарх цахим хэлэлцүүлэг уулзалт манай улсад өнгөрсөн 7 хоногт боллоо. ОХУ-ын Гэгээрлийн яамны "Оросын соёлын орон зайг хэлний олон хэв шинжээр дамжуулан тольдохуй" төслийн хүрээнд тус уулзалтыг “Насан туршийн боловсролын хүрээлэн” дээд боловсролын ашгийн бус бие даасан байгууллага хамтран зохион байгуулав.


Монгол, ОХУ, БНХАУ, Грек, Киргиз, Молдав, Беларусь, Гүрж, Узбекистан, Украин, Латви, Итали, Черногор, Армен зэрэг 14 улсын төлөөлөгч зайнаас холбогдон оролцсон уг уулзалтад Монгол Улсаас Орос болон Пушкинийг судлаач, профессор П.Алтанцэцэг, Москва хотын нэрэмжит 33 дугаар ЕБС-ийн орос хэлний багш, боловсролын тэргүүний ажилтан Ж.Энхчимэг, Улаанбаатар дахь “Русский дом”-ын дэргэдэх 84 дүгээр дунд сургуулийн орос хэлний төвийн захирал, тэргүүлэх багш Ж.Энхтуяа нарын эрдэмтэн багш нар илтгэл хэлэлцүүлэв.




"Орос хэл-Аугаа утга зохиолын хэл" уулзалтын үеэр орос хэлний үгсийн сантай ажиллах талаарх мэдээллийн болон үзүүлэн таниулах арга зүйн материалыг оролцогчдын хүртээл болгов. 

Холбоотой мэдээ