“Төв аймагт үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг сум тус бүрээр зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
sarantsetseg@montsame.mn
2021-09-23 19:54:43

Төв /МОНЦАМЭ/ “Ковид-19” цар тахлын үед Төв аймгийн үйлдвэрлэл эрхлэгч, иргэн, аж ахуйн нэгжүүдээ дэмжин “Төв аймагт үйлдвэрлэв” дэлгүүрт 9 дүгээр сарын 13-наас 10 дугаар сарын 21-ны өдөр хүртэл сум тус бүрээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна.

Энэхүү ажлын хүрээнд 9 дүгээр сарын 22-24-ний өдрүүдэд Алтанбулаг, Борнуур сумын үйлдвэрлэгч, баялаг бүтээгчид нэрийн бүтээгдэхүүнээ худалдан борлуулж байна.

Тус дэлгүүрт 9 дүгээр сарын 13-наас эхлэн өнөөдрийг хүртэл 6 сум өөрсдийн онцлог бүхий бүтээгдэхүүнээ дэлгэжээ.

Төв аймаг өнгөрсөн хугацаанд аймаг, орон нутгийнхаа иргэд, жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлэл, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл үйлчилгээг дэмжин жилд дунджаар 6-7 удаагийн үзэсгэлэн худалдааг тогтмол зохион байгуулж 700-800 сая төгрөгийн худалдан авалтыг хийж баялаг бүтээгчдээ дэмжин ажиллаж ирсэн.

2019 онд дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахал дэгдсэнээр баялаг бүтээгчдийн хувьд бараа бүтээгдэхүүнээ борлуулахад хүндрэл бэрхшээл тулгарч байгаа. Иймд "Төв аймагт үйлдвэрлэв" дэлгүүрийг нээж цар тахлын үеийн халдвар хамгаалал, эрүүл ахуйн шаардлагыг хангуулан сум бүрээр хуваарь гарган үзэсгэлэн худалдааг Зуунмод суманд зохион байгуулж байгаа юм.  

 

Холбоотой мэдээ