ТӨВ: Элсэлтийн шалгалтад 928 шалгуулагч оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-06-23 09:13:40

Зуунмод, 2025 оны зургаадугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Элсэлтийн шалгалтыг 6 дугаар сарын 18-21-ний өдрүүдэд Төв аймгийн Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургуулийн хичээлийн Б байранд зохион байгуулж, 928 шалгуулагч оролцлоо.  


Энэ хичээлийн жилд Төв аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг 22 сургуульд өдрийн хөтөлбөрөөр 32 бүлгийн 901 сурагч, дүйцсэн хөтөлбөрөөр 16 бүлгийн 57 сурагч нийт 958 сурагч төгссөн. Үүнээс 830 сурагч буюу нийт төгсөгчийн 86.6 хувь нь элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Мөн өмнөх оны 98 шалгуулагч элсэлтийн шалгалт өгнө. Элсэлтийн шалгалтын 10 судлагдахуунаар 928 шалгуулагч шалгалтад бүртгүүлсэн байна.


Хичээл сонголтыг авч үзвэл, математик-721 буюу 77.6 хувь, монгол хэл-471 буюу 50.7 хувь, нийгэм-645 буюу 69.5 хувь, англи хэл-536 буюу 57.7 хувь, оорос хэл-5 буюу 0.5 хувь, газар зүй- 22 буюу 2.4 хувь, физик-228 буюу 24.5 хувь, хими-133 буюу 14.3 хувь, биологи-151 буюу 15.5 хувь, Монгол Улсын түүх-34 шалгуулагч буюу 3.6 хувийг тус тус эзэлж байна.


Төв аймгийн Хүмүүн цогцолбор ахлах сургуулийн 12г ангийн сурагч Т.Маргад Англи хэлний IELTS шалгалтаас 80 оноо авсан бөгөөд ингэснээр англи хэлний элсэлтийн шалгалтыг 800 оноотой дүйцүүлжээ. 

Холбоотой мэдээ