Худалдаа үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-09-18 11:29:30

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. Тус аймгийн Мэргэжлийн хяналтын газраас  Есөнбулаг суманд үйл ажиллагаа явуулж буй хоол үйлдвэрлэл, караоке гэх мэт 32 байгууллагатай хариуцлагын гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж байна.


Тодруулбал, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/326 дугаар захирамж, Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 41 дүгээр тушаалын дагуу хоол үйлдвэрлэлийн газруудад халдвар гарахаас урьдчилан сэргийлэх, голомтын тархалтыг бүрэн хумих, хоол үйлдвэрлэл үйлчилгээний үйл ажиллагааг тогтвортой, хэвийн явуулахтай холбоотой халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөж ажиллах, иргэн, аж ахуйн нэгжийн хариуцлагын тогтолцоог сайжруулахаар хариуцлагын гэрээ байгуулсан билээ. Тэгвэл энэ өдрүүдэд аймгийн МХГ-аас гэрээний биелэлтэд хяналт тавьж ажиллаж байгаа тухай холбогдох газраас танилцууллаа.

Холбоотой мэдээ