192 иргэн хөдөлмөр эрхлэх боломжтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-09-08 15:01:16
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт 192 иргэний төслийг дэмжиж, хөдөлмөр эрхлэх боломжийг нээж өглөө.
Иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэх, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй “Өсөлтийг өрх бүрд” хөтөлбөрийн хүрээнд дээрх ажлыг зохион байгуулсан байна. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эцэг, эхчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн уралдааныг иргэдийн дунд нээлттэй байдлаар зарласан. Уг уралдааны дагуу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт 15 сумын 415 төсөл ирсэн байна. Үүнээс 192 иргэний хөдөлмөр эрхлэлтэд дэмжлэг үзүүллээ. Уг хөтөлбөрийг дэмжиж орон нутгийн хөрөнгө оруулалтаар нийт 250 сая төгрөгийн санхүүжилтийг хийж байгаа ажээ.
Холбоотой мэдээ